Цаг уурын мэдээ > Ус судлал
СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ
/Увс аймгийн гол, нууранд мөсөн бүрхүүл хараахан тогтвортой тогтоогүй байна./ 12 сарын 11 ны байдлаар: Ус судлалын харуулын ажиглалтын мэдээлэл Тариалан сумын Хархираа гол: Усны түвшин өөрчлөлтгүй 312см, агаарын температур -21 градус, мөсөн бүрхүүл харз үзэгдэлтэй, мөсний зузаан 21см, мөсөн дээр 0-5 см хөрсөн дээрээ 18 см цастай байна. Өндөрхангай сум Чигж гол: Усны түвшин өөрлөлтгүй 207см, агаарын температур -17 градус, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 12 см хөрсөн дээрээ цасгүй. Баруунтуруун сум Баруунтуруун гол: Усны түвшин өмнөх өдрөөсөө 2 см буурсан түвшин 188см, агаарын температур -16 градус, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 76см, мөсөн дээрээ 0-5 см хөрсөн дээрээ 11 см цастай байна. Өмнөговь сум Намир гол: Гол ёроолдож хөлдсөн, агаарын температур -21 градус, мөсний зузаан 36 см, мөс болон хөрсөн дээрээ цасгүй байна. Түргэн сум Түргэн гол: Усны түвшин өмнөх өдрөөсөө 1см нэмэгдсэн, 257см, агаарын температур -18 градус, мөсөн бүрхүүл харз үзэгдэлтэй мөсний зузаан 15см мөс болон хөрсөн дээрээ цасгүй байна. Цагаанхайрхан сум Хангилцаг гол: Усны түвшин өмнөх өдрөөсөө 10см буурсан түвшин 290см, агаарын температур -17 градус, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 36см, мөс болон хөрсөн дээрээ цасгүй байна. Сагил сум Хариг гол: Усны түвшин өмнөх өдрөөсөө 11см буурсан, 409см, агаарын температур -17 градус, битүү мөсөн бүрхүүлтэй,мөсний зузаан 64см, мөс болон хөрсөн дээрээ цасгүй байна. Хяргас нуур: Түвшин өөрчлөлтгүй 67см, агаарын температур -10 градус, мөсний үзэгдэлгүй мөс болон хөрсөн дээрээ цасгүй. Увс нуур: Усны түвшин 413см , агаарын температур -18 градус, мөсөн зах өтгөн зайрын үзэгдэлтэй. Увс нуур 200м мөсөн захтай, Хяргас нуур мөсөн захтай, Чигж, Хархираа, Баруунтуруун, Түргэн, Тэс, Боршоо, Хангилцаг, Хариг зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10-20 см нэмэгдэж 10-64см зузаан мөсөн бүрхүүл тогтсон хадий ч мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. |
|
УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
УС СУДЛАЛЫН ӨРТӨӨ